Админ. | 2024 оны 03 сарын 17
2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын ээлжит хоёрдугаар их хурал Улаанбаатар хотноо Аврора зочид буудлын хурлын танхимд болон цахимаар хослуулан хуралдав. Их хуралд намын салбар бүрээс 200 төлөөлөгч сонгогдсон бөгөөд төлөөлөгчдийн олонхийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж Намын Төлөөлөгчдийн Танхим, Маргаан таслах комисст шинэ гишүүдийг сонгож батлав. Мөн тус хурлаар намын дарга Ц.Оюунгэрэлийг хоёр жилээр улируулан сонгож батлав. Ингэснээр ИОНН-ын Төлөөлөгчдийн танхим нийт 112 гишүүнтэй боллоо.