админ | 2024 оны 03 сарын 08
Монгол орныхоо өнцөг булан бүрт суугаа ээж, эгч, охид бүсгүйчүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам дэвшүүлж байна. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ИОНН өөрийн дүрэм, журам, дотоод соёлоороо хувь нэмрээ оруулж байгаа билээ. Бидний хамтын зүтгэлийн үр дүнд өдгөө тус намын шийзвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 70 хувьд хүрээд байгаа бөгөөд бид хуулиар заасан 60/40 гэсэн хүйсийн харьцааг хангахын тулд эрэгтэй гишүүдийн оролцоог идэвхитэй дэмжиж ажиллаж эхлээд байна. Эмэгтэйчүүдийн өндөр оролцоог төрөөс ямар нэгэн санхүүжилтгүйгээр, ямар нэгэн квот тогтоолгүйгээр хангаж чадсан ээхүү амжилтаа бид энэ баяраар тэмдэглэж байна. Та бүхэн сайхан баярлалаарай. Эмэгтэйчүүд чадлаа!