Админ. | 2024 оны 03 сарын 06
Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас 2024 оны 3 сарын 6-ны өдөр Үндэсний мэдээллийн төвд "Улс төрийн намын тухай хууль намуудын дотоод жендерийн тэгш байдалд нөлөөлж эхэллээ" сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хэвлэлийн хурлыг олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан хийв. Хэвлэлийн хурлын үеэр эмэгтэйчүүдийн оролцоог өндөр байлгахад заавал улсын төсвөөс мөнгө гаргаж, татвар төлөгчдөд дарамт учруулахгүйгээр намуудын дотоод дүрэм журам, соёлоор шийдэх боломжтой гэдгийг ИОНН-ын жишээн дээр онцлов. Хэвлэлийн хуралд Намын дарга Ц.Оюунгэрэл, намын гишүүн Б.Ариунзаяа, Д.Ариунаа, Д.Эрдэнэтуяа, Ч.Гансүрэн, П.Баяртүвшин, Б.Өлзийбүрэн, Б.Батцэцэг, Б.Цэрэнлхам, Р.Отгончимэг, П.Санчир, Ц.Даваадорж, Ц.Батболд, Ч.Буянтогтох нар оролцов.