Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам хоёр нас хүрлээ.

Намын ажлын алба | 2024 оны 03 сарын 03

Өнөөдөр буюу 2024 оны 3 сарын 3-ны өдөр ИОНН байгуулагдсаны 2 жилийн ой тохиож байна. ИОНН нь Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 36 дахь нам бөгөөд өнөөдрийн байдлаар 5809 гишүүнтэй, 19 аймагт 23 салбартай, нийслэлийн 9 дүүрэгт 88 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хэдийгээр ИОНН байгуулагдах үйл явц 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж, 2021 оны 9 сарын 9-нд анхны үүсгэн байгуулах хурлаа хийсэн боловч Дээд шүүх эхний өргөдлийг 2021 оны 12 сард буцааснаар 2022 оны 3 дугаар сарын 3-нд дахин үүсгэн байгууулах хурлаа хийж байжээ. ИОНН нам албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш нэг жилийн ой дээрээ Монгол улсын ардчилсан Үндсэн хуулийг хэвээр хадгалахын төлөө тэмцэж амжилтанд хүрч чадсан билээ. Намынхаа 2 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдөр нийт гишүүд дэмжигчдэдээ барярын мэнд хүргэе!