Салбар, танхимын хурал үргэлжилж байна

Админ. | 2024 оны 02 сарын 29

ИОН намын анхан шатны салбар, танхимууд хуралдсаар байна. 2024 оны 1 сарын 6-наас 3 сарын 6-ны хооронд болж буй салбарын танхимын хурлуудаар намын 2-р их хурлын төлөөлөгч сонгож, Улаанбаатар дахь салбаруудын хурлаар дүүргийн танхим байгуулах хурлын төлөөлөгчид, дүүргийн танхимын гишүүдийг сонгож байна. Намын дотоод сонгуулийн хүрээнд явагдаж буй эдгээр хурлуудын явцын тухай намын 1-2-р сард болсон пүрэв гаригийн сургалт бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, салбарын гишүүдэд утсаар, мессэжээр, салбарын цахим группээр мэдээлж тогтмол зар хүргэж байгаа билээ. Хэрэв та сумын танхимын гишүүн, нийслэлийн хорооны салбарын бүртгэлтэй гишүүн атал танд хурлын зар утасны мессэж, фейсбүүкийн группээр ирээгүй бол, хэрэв та ИОНН апп-аар намын дотоод зар, пүрэв гаригийн сургалтын линкийг тогтмол хүлээн авч чадахгүй байгаа бол таны утасны дугаар намын цахим системд зөв бүртгэгдсэн эсэхийг registrar@cup.mn хаяг руу илгээж шалгуулна уу.