Админ | 2022 оны 09 сарын 09
"Иргэдийн Оролцооны Нэгдэл" Нам 2022 оны 03 сарын 03-ны өдөр үүсгэн байгуулах хурлаа хийн, Улсын Дээд Шүүх 2022 оны 5-р сарын 20-ны өдөр бүртгэн авсан. Нам нь баруун төвийн үзэл баримтлалтай бөгөөд үйл ажиллагаандаа нээлттэй, оролцоог бүрэн хангасан соёл нэвтрүүлэх зорилт тавьж байгаа. Намд өнөөгийн байдлаар 4040 хүн бүртгэгдсэн байгаагийн 74,8% нь 44 наснаас доош, 78,3% нь эмэгтэйчүүд байгаагаар онцлог юм. Хамгийн олон гишүүд бүртгүүлсэн дүүргээр Баянзүрх дүүрэг (856 гишүүн, дэмжигч), хороогоор БЗД-ын 26-р хороо (111 гишүүн, дэмжигч) аймгаар Орхон аймаг (152 гишүүн, дэмжигч) гэсэн дүн мэдээ гарчээ. Мөн нам бүрэн цахим бөгөөд гишүүд өөрсдийгөө апп-ын тусламжтайгаар бүртгүүлэн, хурал, уулзалт, дотоод сонгуульдаа гар утсаараа оролцох боломжтой. Ингэснээр улс төрийн ажлын санхүүжилт үлэмж буурсан ба 2021-2022 нийт 32 сая төгрөгт багтаан үйл ажиллагаагаа явуулсан байна. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.cup.mn сайтаас авах боломжтой