Админ. | 2023 оны 12 сарын 25
ИОНН-ын салбар байгуулах үйл явц 2023 онд идэвхитэй өрнөв. Тус нам нийслэлд 87, аймгуудад 23 салбартайгаар энэ оноо үдэж байна. Ирэх 2024 онд салбар байгуулах ажил үргэлжилнэ. Намын гишүүний татварыг 2024 онд тэглэсэн шийдвэрийг үндэслэн аливаа сум, хорооны гишүүдийн тоо 15 ба түүнээс дээш тоотой болсон тохиолдолд намын салбар байгуулагдах юм. Салбар байгуулахад гишүүдийн тоо нь ойртсон хороо, сумдын тоо одоогоор 30 гаруй байна.
2024 он гармагц Танхим байгуулах болзлоо хангасан нийслэлийн 9 дүүрэгт танхмиын гишүүний дотоод сонгууль зарлагдах болно. Мөн Төлөөлөгчдийн танхим, Маргаан таслах комисс, намын их хурлын төлөөлөгч, дүүрэг байгуулах хурлын төлөөлөгч зэрэг олон дотоод сонгууль болох ба гишүүд Дотоод сонгууль зохион байгуулах төв ажлын хэсгийн зар мэдээг Намын фейсбүүк пейжээс хүлээн авч идэвхитэй нэрээ дэвшүүлэх боломжтой.