Админ. | 2023 оны 12 сарын 16
ИОНН-ын Төлөөлөгчдийн Танхимын 2023 оны 10-р хурал 2023 оны 12 сарын 16-ны өдөр хуралдаж тус намын 2024 оны төсөв, гишүүний татварын хэмжээ, дотоод сонгуулийн товыг баталж, Дотоод сонгууль зохион байгуулах төв ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томиллоо. Энэхүү хурлын шийдвэрийн дагуу гишүүний 2024 оны татварын тэглэж буй бөгөөд харин улс төрийн хуримтлал бүрдүүлэгч гишүүний татварыг тэглээгүй байна. Мөн ИОНН-ын 2024 оны төсвийг 40,908,000 төгрөгөөр баталжээ. Дотоод сонгуулиуд анхан шатны салбаруудад 1 сарын 6-наас 3 сарын 6-ны хооронд явагдах ба, дүүргийн дарга, нийслэлийн даргын сонгуулиуд 3 сарын 8-15ны өдрүдэд, Төлөөлөгчдийн танхим, Маргаан таслах Комисс, Үнэт зүйлийн зөвлөл зэрэг сонгуулиуд 3 сарын З дахь долоо хоногийн аль нэг амралтын өдрөөр явагдахаар тогтлоо. Дэлгэрэнгүйг намын фейсбүүк пейж дээр оруулсан тогтоолуудаас хүлээн авч танилцана уу.