ИОНН-ЫН АНХАН ШАТНЫ САЛБАРЫН ДАРГА, ТАНХИМЫН ГИШҮҮДЭД НЭР ДЭВШИЛТ ЗАРЛАЛАА

Дотоод сонгууль зохион байгуулах төв ажлын хэсэг | 2023 оны 10 сарын 15

"ИОНН-ын анхан шатны салбар байгуулах эрх нээгдсэн тухай" намын Бүртгэгчээс захидал илгээгдсэн сум, хорооны гишүүд тухайн сум хорооны анхан шатны салбар байгуулах хурал эхлэхээс дор хаяж хоёр цагийн өмнө Дотоод сонгууль зохион байгуулах төв ажлын хэсэгт хандан салбарын даргын 1 орон тоо, танхимын гишүүний 9 хүртэлх орон тоонд нэр дэвшилтээ илэрхийлж болохыг зарлаж байна. Нэр дэвших хүсэлтээ genmanager@cup.mn хаяг руу имейлээр илгээнэ. Нэр дэвшигч нь өөрийн танилцуулга, гишүүний цахим батлахын дугаарыг хүсэлтдээ оруулна. ДСТАХэсэг нь хүсэлт ирүүлсэн дарааллаар нэр дэвшигчдийг бүртгэж хуралд танилцуулах бөгөөд Салбар байгуулах хурлын үеэр зөвхөн нэр дэвшээгүй үлдсэн орон тоонд нэр дэвшүүлэлтийг үргэлжлүүлэн явуулна. Салбар байгуулах хурлын үеэр сонгогдох САЛБАРЫН ДАРГА, ТАНХИМЫН ГИШҮҮД-ийн орон тоонд нэрээ дэвшүүлнэ үү. ИОНН-ЫН ДОТООД СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ АЖЛЫН ХЭСЭГ