Төлөөлөгчдийн Танхим хуралдлаа

Админ. | 2023 оны 10 сарын 07

ИОНН-ын Төлөөлөгчдийн танхимын 8-р хурал өнөөдөр болж, ИОНН-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, ТТ-ийн бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргалаа. Дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 2023 оны 9 сарын 9-ний хурлаар баталсан боловч Улсын Дээд Шүүх бүртгэж авахаас татгалзсан билээ. Энэ шийдвэрээс үүдэн өнөөдөр Төлөөлөгчдийн Танхим дахин хуралдаж, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг дахин баталлаа.