Дээд Шүүхэд Бүртгүүлэхээр материал хүлээлгэн өгөв

Админ. | 2021 оны 11 сарын 12

Иргэдийн Оролцооны Нэгдэл намын үүсгэн байгуулах хурал 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдсан билээ. ИОНН үүсгэн байгуулах хурал зохион байгуулах ажлын хэсэг бичиг баримтыг нэгтгэн 2021 оны 9 сарын 17-ны өдөр Улсын Дээд шүүхэд нам байгуулсныг улсын бүртгэл бүртгүүлэхээр гаргасан Ц.Оюунгэрэлийн өргөдөл, хавсралт материалыг хүлээлгэн өгөв.