ИОНН орон нутгийн нөхөн сонгуульд оролцоно

Админ. | 2023 оны 04 сарын 24

Иргэдийн Оролцооны Нэгдэл нам гурван тойрогт орон нутгийн нөхөн сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргаснаас 2023 оны 4 сарын 24-ний байдлаар Өвөрхангай аймаг, Баянгол дүүрэгт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тус бүр нэг суудалд өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Энэ оны 6 сарын 18-нд санал хураалт болох уг нөхөн сонгууль ИОНН-ын анхны сонгууль болж байна.