ИОНН анхны сонгуульдаа орохоор хүсэлт гаргалаа

админ | 2023 оны 04 сарын 18

Өнөөдөр буюу 2023 оны 4 сарын 18--ны өдөр ИОНН-ын түүхэнд шинэ хуудас нээгдэж байна. 2023 оны 6 сард болох аймаг, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд Өвөрхангай аймаг, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд оролцох хүсэлтээ ИОНН-оос гаргаж холбогдох сонгуулийн хороодод хүргүүлэв. Ингэснээр үүсгэн байгуулагдсанаасаа хойш 13 сарын дараа ИОН нам анхныхаа улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий субьект болохоор  төрд хүсэлтээ илэрхийлж байгаа хэрэг юм. Мөн энэ өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хороонд намын салбар байгуулагдав. Өдгөө ИОНН-ын 11 салбараас 3 нь Баянзүрх дүүрэгт байгуулагдаад байна.