ИОН Намын ээлжит анхдугаар их хурал, Төлөөлөгчдийн танхимын хурал болно

Намын их хурал зохион байгуулах ажлын хэсэг. | 2023 оны 03 сарын 23

2023 оны 3 сарын 30-ны өдөр ИОНН-ын ээлжит анхдугаар их хурал, Төлөөлөгчдийн танхимын 2023 оны 3-р хурал тус тус болно. Ээлжит анхдугаар их хурал цахим, танхим хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд хуралд биеэр оролцох төлөөлөгчдийн тоо 167-оос дээшгүй байхаар их хурал зохион байгуулах ажлын хэсгээс тогтоосон байна. Их хурлын төлөөлөгчдөд цахим урилга тусгай зарын хэлбэрээр хүргэгдсэн байна. Энэ удаагийн ИОНН-ын их хурлаар Төлөөлөгчдийн Танхим, Маргаан таслах комиссын сул орон тоонд сонгууль явагдах ба сонгуульд нэр дэвшигчдийг 3 сарын 28-ныг дуустаг бүртгэх юм. Нэр дэвшихийг хүсэгчид Дотоод сонгууль зохион байгуулах төв ажлын хэсгээс намын фейсбүүк пейж  (@civicunitypartymn) хуудсаар зарлаж буй зарын дагуу материалаа бүрдүүлж илгээнэ үү. Төлөөлөгчдийн Танхимы хурлаах Үнэт зүйлийн зөвлөлийн сул орон тоонд сонгууль явагдана. Мөн намын бүртгэгч, ерөнхий менежерийн албан тушаалд дотоод сонгууль зарлагдсан байна.