НИЙТИЙН ЗАР: ДОТООД СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ ҮҮ

Дотоод сонгууль зохион байгуулах төв ажлын хэсэг | 2023 оны 03 сарын 07

Жил бүрийн 3-р сар дотоод сонгуулийн сар байхаар дүрмээ баталсан ИОНН-ын дотоод сонгуулийн анхны сар үргэлжилж байна. Нийт 72 орон тоонд нэр дэвшилт явагдаж байна.  52 орон тооны нэр дэвшилт 3 сарын 20-нд, 20 орон тооны нэр дэвшилт 3 сарын 28-нд хаагдана. Нэр дэвшилтийг Дотоод сонгууль зохион байгуулах төв ажлын хэсэг бүртгэн авч байна.

Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам-ын ээлжит дотоод сонгуульд зөвхөн 1 сарын 31-ний байдлаар татвар төлсөн гишүүд нэр дэвшиж, санал таслах эрхтэй бөгөөд татвараа хараахан төлөөгүй байгаа гишүүд 4-р сараас эхлэн сар бүр болох салбаруудын дотоод сонгуульд өрсөлдөх/оролцох боломжтой.