Админ | 2023 оны 01 сарын 18
ИОН Намаас 2023 оны 01-р сарын 18-ны өдөр Сүхбаатарын талбай дээр хүүхдийн мөнгө тойрсон асуудлаар "Айлын хүүхдийг алагчилж болохгүй" уриатайгаар жагсаал зохион байгуулав. Энэхүү жагсаалд зөвхөн намын гишүүд төдийгүй иргэд, ХМХ-ийхэн олноороо ирсэн байв. Жагсаалын эцэст нийт хүүхдийн 91%-д хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын 2022 оны 11-р сарын 11-ний өдрийн 71 тоот тогтоолыг Үндсэн Хуулийн 2-р бүлэгт заасан иргэн бүр эрх тэгш гэсэн эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, ҮХЦ-д уг тогтоолыг хүчингүй болгох зарга үүсгэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.