Админ. | 2023 оны 01 сарын 06
Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дүрэм хэрэгжүүлэх зааврын 5.2 дахь заалтад дурдсан ээлжит хурлын календарийн дагуу Төлөөлөгчдийн Танхимын 2023 оны ээлжит 1-р хурал 2023 оны 1 дүгээр сарын 9-ний 20 цагт цахимаар явагдахаар товлогдлоо. Уг хурлаар намын 2023 оны дотоод сонгууль зохион байгуулах төв ажлын хэсэг байгуулах, бүртгэгч М.Хатантуулыг өөрийн хүсэлтээр чөлөөлөх, шинээр бүртгэгч сонгох асуудлыг хэлэлцэнэ. Бүртгэгч, дотоод сонгуулийн ажлын хэсгийн гишүүдэд нэр дэвших хүсэлтэй гишүүд genmanager@cup.mn хаяг руу 1 сарын 6, 7, 8-ны өдрүүдэд өөрийн танилцуулга, нэр дэвших хүсэлтээ илгээнэ үү.
Ажлын алба