Дотоод аудитын хорооны анхны хурал болов

админ | 2022 оны 12 сарын 30

ИОНН-ын ээлжит хурлын календарийн дагуу 2022 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн сүүлийн ажлын өдөр намын дотоод аудитын хорооны хурал хуралдаж байхаар болсон билээ.Өнөөдөр буюу 12 дугаар сарын 30-ны өдөр Дотоод аудитын хорооны анхны хурлыг намын дарга Ц.Оюунгэрэл зарлан хуралдуулж Намын ерөнхий менежер Д.Хандсүрэнгийн ажилд гишүүн Б. Ариунзаяа, М.Оюунхишиг, М. Мөнхцэцэг нарын хийсэн үйл ажиллагааны аудитын дүгнэлт, зөвлөмжийг авч хэлэлцлээ. Дүгнэлтийг ажлын 3 хоногт багтаан намын гишүүдэд нийтлэг зарын хэлбэрээр мэдээлэх болно.