Админ | 2022 оны 10 сарын 13
"Иргэний Оролцоо: Эрх үү? Үүрэг үү? сургалт хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр орой буюу 2022 оны 10-р сарын 13-ны өдөр ИОН Намын зүгээс Иргэний оролцоог идэвхижүүлэх, оролцоог хангахад шаардлагатай гэж үзсэн өөрсдийн шийдлүүдийг танилцуулна. Шийдлийг өмнөх долоо хоногийн сургалт, хэлэлцүүлгийн үеэр оролцогсдоос гаргасан санал, судалгааг үндэслэн Сургалт зохион байгуулах ажлын хэсгийхэн боловсруулсан болно. Уламжлал ёсоор оройн 20 цагаас Фээсбүүк болон Zoom-ээр уулзах боломжтой.