Админ | 2022 оны 10 сарын 03
2022 - 2023 оны цуврал сургалт "Иргэний Оролцоо: Эрх үү? Үүрэг үү?" сэдвээр эхлэж байна. 4 долоо хоногийн турш иргэний оролцоо, түүний талаархи олон нийтийн ойлголт, оролцооны түвшин болон "Иргэдийн Оролцооны Нэгдэл" намын зүгээс иргэний оролцоог сайжруулахад хэрэгтэй гэж үзсэн шийдэл болон ажлын төлөвлөгөөг ярилцах юм. Мөн энэхүү сургалтыг ХБНГУ-ын Конрад Аденауэрийн Сан дэмжин ажиллаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://cup.mn/projects линкээс сонирхоорой