Цахим сургалт явагдав

Админ | 2022 оны 09 сарын 29

2022 оны 10-р сарын 06-наас эхлэн бүтэн жилийн турш явагдах цуврал сургалтын хамгийн эхний сэдвийг хариуцан хөтлөх модератор, илтгэгчдийн сургалт явагдлаа. Сургалтын эхэн хэсэгт "Иргэний оролцооны тухай" сэдвийг хариуцан хөтлөхөөр бэлтгэж буй илтгэгчид, модераторууд өөрсдийн бэлтгэсэн илтгэлийг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж, санал шүүмж сонслоо. Сургалтын сүүлийн хэсэгт дасгалжуулагч багш нар "Ярих, илтгэх урлаг", "Нам хэрхэн тэлдэг вэ" гэсэн сэдвээр хичээл зааж, онолын мэдлэг олгох асуултуудад хариулсан онц сонирхолтой сургалт болж өнгөрлөө.