Админ. | 2022 оны 09 сарын 22
Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрмийн 27.5 дахь заалтын дагуу намын дүрмийг брайль үсгээр хэвлэн гаргаж Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны номын санд хувийг хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Ингэснээр ИОНН-ын дүрмийг үндэсний бичиг, англи хэл, брайль үсэг рүү хөрвүүлэх дүрмийн заалт бүрэн хэрэгжээд байгаа бөгөөд сонсдог хувилбараар нийтлэх бэлтгэл ажил явагдаж байна.