Ерөнхий менежерээр Батхолбоогийн Нямдолгор сонгогдлоо

админ | 2026 оны 04 сарын 04

Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын Менежментийн зөвлөл 2026 оны 4 сарын 4-ний өдөр анхны хурлаа хийж Ерөнхий менежер Мөнхжаргалын Мөнхцэцэгийг өөрийн хүсэлтээр нь чөлөөлөх, шинээр Ерөнхий менежер сонгох асуудлыг авч хэлэлцлээ. Тус намын Ерөнххий менежерийн сонгуульд Д.Хандсүрэн, Б.Нямдолгор, Ч.Гансүрэн нар өрсөлдөж, олонхийн саналаар Батхолбоогийн Нямдолгор сонгогдов.

Б.Нямдолгор 30 настай, эмч мэргэжилтэй.