Менежментийн зөвлөл байгуулагдлаа

админ | 2026 оны 04 сарын 04

Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын Төлөөлөгчдийн Танхимын 2026 оны 1-р хурал 3 сарын 28-ны өдөр хуралдаж тус намын Менежментийн зөвлөл, Үнэт зүйлийн зөвлөл, Намын аудиторыг тус тус сонгов. Дүрмийн шинэчилсэн найруулгын дагуу шинээр байгуулагдаж буй Менежментийн зөвлөлд 4 эмэгтэй, 3 эрэгтэй гишүүн сонгогдлоо. Үүнд зураг дээр арын эгнээнд зүүн гар талаас: Б.Даваажаргал, Д.Наранбаатар, Б.Нямдолгор, Ч.Гансүрэн, урд эгнээнд зүүн гар талаас: Д.Хандсүрэн, Ч.Чунт, Д.Ууганбаяр нар тус тус 4 жилийн хугацаагаар сонгогдлоо. Мөн Үнэт зүйлийн зөвлөлд Д.Наранбаатар, Б.Дашням,Ч.Гансүрэн, Ц.Оюунгэрэл, Б.Төрхүү, Ц.Батболд, Б.Болорсаран, Г.Болорчимэг нар 3 жилийн хугацаатай сонгогдсон ба, ИОН намын аудитороор аудитор Б.Авирмэдийг  4 жилийн хугацаагаар сонгов.

Намын дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу Төлөөлөгчдийн Танхимын хурлыг Төлөөлөгчдийн Танхимын дарга Ц.Батболд анх удаа даргалан явууллаа.