Админ | 2025 оны 11 сарын 06
ИОН Намын 2025 оны 10-р сарын 19-ны өдрийн ээлжит бус 3-р их хурлаар баталсан дүрмийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2025 оны 11-р сарын 05-ний өдрийн хурлаар хэлэлцэн, бүртгэхээс татгалзаж буцаасан байна. Иймээс намын их хурал дахин хуралдах эсвэл их хурлаас олгосон эрхийн дагуу төлөөлөгчдийн танхим хуралдан шаардлагад нийцүүлсэн дүрмийн төслийг дахин хэлэлцүүлэх асуудал үүсээд байна. Дээд шүүхээс ирүүлэх албан хариу дээр үндэслэн, намын зүгээс шийдвэр гаргах болно.