Админ. | 2024 оны 12 сарын 10
Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын гишүүд 12 сарын 9-ний өдөр 2024 оныхоо шинэ жилийг Аврора зочид буудалд тэмдэглэв. Энэ удаагийн шинэ жилийн арга хэмжээг Сүхбаатар дүүргээс УИХ, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид зохион байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Д.Ариунаа ажиллав. Зохион байгуулагчид 2024 оны шинэ жилийн арга хэмжээний таксийг 29700 төгрөгөөр тогтоож, гишүүдийн оролцоог өргөнөөр бүрдүүлснээр шинэ жилийн арга хэмжээ амжилттай сайн болжээ.
ИОНН нь гишүүдийн оролцоо ихтэй, такс багатай шинэ жилийг ийнхүү гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулснаар тус оролцооны арга нь намын дотоод соёл, уламжлалд улам бат тогтож байна. 2022, 2023, 2024 оны шинэ жилийн гурван арга хэмжээ, Нам үүсгэн байгуулагдсанаас хойш явагдсан 4 их хурал, 15 удаагийн Төлөөлөгчдийн танхимын хурлаас тус тус тогтож ирсэн сайн практикийг нэгтгэн "ИОНН-ын арга хэмжээ зохион байгуулам зөвлөмж"-ийг гаргаж намын веб сайтын "дүрэм журам, хөтөлбөр" хэсэгт өнөөдөр оруулжээ. Линк: https://cup.mn/library/documents?category_id=1