Нийслэлийн танхимын дарга ажлаа хүлээж авлаа

Admin | 2024 оны 04 сарын 30

ИОННамын Нийслэлийн танхимын дарга шинээр сонгох болсонтой холбогдуулан, уг намын гишүүдээс 4 хүн нэрээ өгч өрсөлдөв. Хурлыг 4 сарын 12 өдөр онлайнаар 9 дүүргийн танхимын дарга нарын 100 хувийн ирцтэйгээр хийсэн бөгөөд санал хураалт 2 үе шаттайгаар явагдаж, төлөөлөгчдийн танхимын гишүүн Ч.Гансүрэн Нийслэлийн танхимын даргаар сонгогдож, өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээж авсан билээ.