Админ. | 2024 оны 03 сарын 17
ИОНН-ын Төлөөлөгчдийн Танхимын бүрэлдэхүүн 90 % шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр анхны хурлаа 2024 оны 3 сарын 16-нд хийв. Уг хурлаар 2024 оны УИХ-ын сонгуульд Иргэдийн Оролцооны Нэгдэл нам дангаараа оролцох шийдвэр гаргаж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталлаа. Мөн хурлаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас төрийн сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох үйл ажиллагааг зохицуулах журам (Шинэчилсэн найруулга), ИОН Намаас төрийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гишүүдийн Тандалт Үнэлгээний журам (Шинэчилсэн найруулга)-ыг тус тус баталлаа. Үнэт зүйлийн зөвлөлийн 4 гишүүн, Намын бүртгэгчийг мөн сонгов. Намын бүртгэгчээр Лхагважав ажиллахаар сонгогдлоо.