Админ | 2022 оны 09 сарын 12
Монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дүрмийг монгол үндэсний бичгээр хөрвүүлэн нийтэлж байна.
“Монгол хэлний тухай” хуулийн 7.4.-т “их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” хэмээн заасан байдаг тул дээрх шалгалтанд бэлтгэж буй залуус, цаашилбал төрийн албан хаагчдын хэрэгцээнд зориулан ИОНН-ын дүрмийг үндэсний бичгийн мэдээллийн санд ийнхүү нийлүүлж байна.
Уг хөрвүүлгийг ИОНН-ын гишүүн Б.Мөнхтулга, М.Мөнхцэцэг, А.Ариунзаяа нар хамтран бэлтгэлээ.